Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХЭДТ-ийн танилцуулга


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болон Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтран баталсан Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөрийн хүрээнд ХААИС-ийн ректорын 2009 оны 11 дүгээр сарын 289 тоот тушаалаар ХААИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв /ОХЭДТ/ байгуулагдсан болно. ХААИС-ийн бүрэлдэхүүний сургуулиуд дээр ОХЭДТөвүүд ажиллаж байна. ОХЭДТ-ийн үйл ажиллагааг сургуулиудын багш, ажилтан нар давхар хариуцан ажилладаг болно.

 

Овог нэрСургуулийн нэрИ-мэйл хаягУтас
1А.ЛхамсүрэнМал эмнэлгийн сургуульlkhamsuren_75@yahoo.com99168113
2Б.МөнхдэлгэрМал аж ахуй, биотехнологийн сургуульmunkhdelger@muls.edu.mn88084439
3Л.ЛхагвасүрэнИнженер, технологийн сургуульlhagvaa_l@yahoo.com99862291
4Б.АриунжаргалАгроэкологийн сургуульariunjargal.b@muls.edu.mn88025853
5М.БаярмааЭдийн засаг, бизнесийн сургуульmbayrmaa@muls.edu.mn88112381

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Оюутнуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл хүргэх
  • Оюутныг тусгай асуулгын дагуу бүртгэж Монгол Улсын Хөдөлмөрийн төв бирж Оюутны хөдөлмөрийн биржээр дамжуулан аж ахуйн нэгж байгууллагад цагийн болон нийтийг хамарсан ажилд зуучлуулах
  • Харъяа дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс тухайн сургалтын байгууллага ажил олгогчидтой хамтран бизнесийн ур чадвар олгох сургалтыг ОУХБ-ын хөтөлбөрийн дагуу зохион байгуулах
  • Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг, яармаг зохион байгуулах
  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийн www.oyutanajil.mn нэгдсэн цахим хуудсыг нээн ажиллуулж байна.

ОЮУТАН ТА МАНАЙ ТӨВД БҮРТГҮҮЛСНЭЭР:

  1. Ажил олгогчдод таны мэдээлэл түргэн шуурхай хүрнэ.
  2. Хичээлийн бус цагаар ажил хийж орлоготой болох боломжтой.
  3. Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн ажлын байрны мэдээлэл зөвлөгөөг авна.
  4. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварыг эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох сургалтанд хамрагдана.
  5. Нийтийг хамарсан богино хугацааны ажилд оролцсоноор ажлын дадлага туршлага эзэмшиж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно.

ХАЯГ:  Хан-Уул дүүрэг, 11-р хороо Зайсан, ХААИС-ийн шинэ захиргааны байр 2 тоот. 
УТАС:  75107777, 99097449

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn