Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Томоохон судалгааны ажлын үр дүнгийн мэдээлэл
 
Хонины аж ахуйн үүлдэр, үүлдрийн хэсгүүд Монголын анхны нарийвтар  ноост Орхон үүлдрийг 1961 онд баталсан. Орхон үүдрийг бий болгохдоо  Монгол хонийг Прекос үүлдэртэй эрлийзжүүлж II үе гарган тэдгээрийг дотор нь үржүүлэн бие бялдар, ашиг шимийн зарим шинжүүдийг засан сайжруулахын тулд нарийвтар ноост Цигай үүлдэр, дараа нь нарийн ноост Алтай үүлдрийг ашиглан цус сэлбэх нарийн сонголт хийх аргыг хэрэглэжээ. Монголын анхны нарийн  ноост  Хангай үүлдрийг 1990 онд баталсан. Хангай үүлдрийн хонийг бий  болгохдоо монгол хонийг нарийн ноост Алтай үүлдрээр нэгээс хоёрдугаар  үе гартал цус шингээн эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийг сонгож өөр дотор нь үржүүлж ноосны зарим шинжийг засан сайжруулахын тулд Ставрополь үүлдрийг нэг удаа ашиглан цус сэлбэх аргыг хэрэглэсэн. Ингэт толгойн сангийн аж ахуйд бий болсон энэ хонины эх сүргийг Сэлэнгэ аймгийн Зэлтэр, сүүлд Найрамдал сангийн аж ахуйд буюу одоогийн Цагааннуур суманд нүүлгэн шилжүүлсэн түүхтэй. Тал нутгийн цагаан үүлдрийг 1992 он баталгаажуулсан. Энэ үүлдрийг бий болгохдоо Монгол хонийг нарийн ноост Алтай, Өвөр байгаль үүлдэр, нарийвтар ноост Цигай үүлдэртэй эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийг өөр дотор нь үржүүлэх аргыг хэрэглэжээ. Тал нутгийн цагаан үүлдрийн хонийг Хэнтий аймгийн Өндөрхаан, Сүхбаатар аймгийн Асгат суманд үржүүлдэг.Ерөө үүлдрийн хэсгийг 1981 онд баталсан. Үүлдрийн хэсгийг бий болгохдоо нарийн нарийвтар ноост хонийг Куйбышев үүлдрээр II үе хэртэл эрлийзжүүлж, Ромнимарш, Хойд Кавказ үүлдрээр цус сэлбэх аргыг хэрэглэсэн.   Ерөө үүлдрийн хэсгийн хонийг Сэлэнгэ аймгийн  Ерөө суманд үржүүлдэг.
Торгууд хонь:
Алтайн уулархаг нутгийн байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд сайн зохицсон, жилийн турш бэлчээрээр маллагддаг, сэргэлэн цовоо, алсын
бэлчээрт явж идээшлэхдээ сайн. Торгууд хонь мах-өөх ноосны чиглэлийг хадгалсан биеэр том, ууцан сүүлтэй.
Хотонт үржлийн хэсгийн хонь:
Хотонт хонийг 1996 онд үржлийн хэсэг болгон баталсан. Монгол хонины дотроос нугалам, хавирга илүү хонийг илрүүлж удамших зүй тогтлыг судлан тухайн шинжээр сонгон үржүүлэх боломжтойг тодорхойлсон үржил, селекцийн ажлыг дэс дараалалтай явуулснаар илүү нугаламтай үржлийн хэсгийн бүлэг хонийг бий болгосон.
 
Хонины үүлдэр, үүлдрийн хэсгийн дэлгэрэнгүй мэдээллийг riah.mn хаягаар орж үзнэ үү
 
Ямааны үүлдэр, омгууд
 
Говь Гурвансайхан үүлдрийг 1971 онд эх орны 2 дахь үүлдрээр батлагджээ.
УСТ (2011)-д зааснаар нолуурын гарц дунджаар бүдүүн ухных 600 г, борлон ухных 350г, бүдүүн эм ямааных 450 г, охин борлонгийнх 300 г байна. Үржлийн шилдэг ухнаас 1,4 кг, эм ямаанаас 1,0 кг ноолуур самнаж авдаг. Тохиромжтой хэвшлийн бүдүүн ухны ноолуурын урт 9,0 см, өсвөр ухных 7,0 см, эм ямааных 8,0 см, охин борлонгийнх 6,0 см, ноолуурын голч: бүдүүн ухных 19,0 мкм, борлон ухных 16,0 мкм, эм ямааных 18,0 мкм, охин борлонгийнх 15,0 мкм гэж тогтоожээ.
 
Уулын бор үүлдэр Баян-Өлгий аймгийн Баяннуур, Дэлүүн, Булган сумдад нутгийн ямааг горноалтай үүлдрээр эрлийзжүүлж гаргасан тохиромжтой хэвшлийн ямааг ХАА-н сайдын 1991 оны А/23 дугаар тушаалаар ноолуурын чиглэлийн “Уулын бор” үүлдрээр баталжээ.
 
Алтайн улаан үүлдрийн хэсэг ХХАА-н сайдын 2003 оны А/ 42 –р тушаалаар Ховд аймгийн Алтай суманд үржүүлж байгаа ноолуурын чиглэлийн улаан ямааг үүлдрийн хэсгээр баталжээ.“Мал, тэжээвэр амьтдад явуулж байгаа үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах, батлах дүрэм”-ийн дагуу нутгийн шилмэл ямаа сүргүүдэд хянан магадлагаа хийх ажлын хэсгийг томилон ажиллуулжээ. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг үндэслэн ХААҮ-ийн сайдын 1996 оны 12 сарын 14-ний өдрийн А/70 дугаар тушаалаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд үржүүлж байгаа тохиромжтой хэвшлийн шаардлага  хангасан нутгийн шилмэл ямааг “Баяндэлгэр”,Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ямааг “Эрчим”,  Увс аймгийн Өлгий сумын ямааг “Өлгийн улаан”, Завхан аймгийн Дөрвөлжин сумын ямааг “Буурал” гэж нэрлэн бие даасан омгоор тус тус баталгаажуулжээ. Эдгээр аймгийн ямааны удмын санг хамгаалах, аж ахуй биологийн ашигтай шинж чанарыг бататган сайжруулах, цөм сүргийг тухайн аймаг, сумдын мал аж ахуйн үржлийн албадын хяналтанд авч нийт сүргийн ашиг шимийн гарц чанарыг сайжруулахад тууштай ашиглахыг холбогдох аймаг, сумдын засаг дарга нарт зөвлөжээ. Дээр  дурдсан болон 2000 онд батлагдсан “Залаа жинстийн цагаан” омгуудыг монгол үүлдрийн ямааны удмын санг батжуулах, онцгой чанарын нарийн ноолуур үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор бүс нутгуудын ямааны үндсэн сайжруулагчаар ашиглаж байна. Монгол үүлдрийн ямаа түүний омгуудын генетик холбоог биохими-генетикийн 33 локусаар тогтоох судалгаа хийхэд нутгийн монгол ямаа генетикийн хувьд маш бага ялгаатай (Д=0,0002-0,0038), өөрөөр хэлбэл монгол үүлдрийн ямааны омог, хэвшлүүд өөр хоорондоо удам зүйн ойрын холбоотой, харин генетик хувьсамжийн хувьд Ази тивд үржүүлж буй бусад үүлдэр, омгийн ямааныхаас бага зэрэг өндөр байна (Мандах, Нямсамба, Загдсүрэн, 2003).
 
Ямааны үүлдэр, омгуудын дэлгэрэнгүй мэдээллийг riah.mn хаягаар орж үзнэ үү
 
Үхэр
Дорнод талын бүсийн ХАА-н эрдэм шинжилгээний станцын эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд Халх голын үхрийн талаар шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийж үржил селекцийн ажлыг явуулсны үр дүнд 1991 онд “ Махны хэвшлийн дорнод талын үхэр” нэртэйгээр монголүүлдрийн үхрийн дотор махны хэвшлийн үхрийг батлуулсан.
 
Үхрийн үүлдрийн дэлгэрэнгүй мэдээллийг riah.mn хаягаар орж үзнэ үү
Тэмээний дэлгэрэнгүй мэдээллийг riah.mn хаягаар орж үзнэ үү
 
ГАЛБЫН ГОВИЙН УЛААН ОМГИЙН ТЭМЭЭ
 
 Эх орны өмнөд хэсэгт Өмнөговь аймгийн Ханбогд сум оршдог. Сумын нутаг дэвсгэрийн ихэнхийг эзлэх алдарт Галбын говьд эрт дээр үеэс өнгө зүс, бие бялдар ашиг шим сайтай тэмээ өсгөн үржүүлж иржээ. Галбын говийн улаан тэмээ нь байгаль-газар зүйн тодорхой бүсэд ардын болон мал зүйн шинжлэх ухааны бүтээлч үржил-селекцийн ажлын үр дүнд монгол тэмээнээс биологи, үржил, ашиг шимээрээ ялгарах онцлогтой сүрэг бий болжээ.
 
ХАНЫН ХЭЦИЙН ХҮРЭН ОМГИЙН ТЭМЭЭ
 
 Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн баруун хойд талд орших Мандал-Овоо сумын Ханын хэц, Улаан нуурын сав газар Хэцийн хүрэн гэгдэх бие галбир, ашиг шимээрээ нутгйин бусад тэмээнээс нэлээд ялгавартай тэмээг эрт дээр үеэс өсгөн үржүүлж иржээ. Ханын хэцийн хүрэн омгийн тэмээ нь байгаль газар зүйн тодорхой нутагт малчин ард, мал аж ахуйн мэргэжилтний бүтээлч шилэн сонголтоор үржил, ашиг шимийн чанар нь батжин бэхжиж, тодорхой хэвшлийг үүсгэсэн байна.
 
ТӨХӨМ ТУНГАЛАГИЙН ХҮРЭН ОМГИЙН ТЭМЭЭ
Монголчууд олон зуун жилийн турш тэмээг мах, сүү, галбир, бие бялдараар нь шинжин үржүүлэ ирснээс тухайн нутгийнхаа байгаль цаг уурын нөхцөлд бие биеээсээ ялгаа бүхий сүрэг бий болсны нэг нь Төхөм Тунгалагийн хүрэн тэмээ юм. Төхөм Тунгалагийн хүрэн тэмээ хар хүрэн, хүрэн улаан үндсэн зүстэй, богиновтор өндөр бөөрөнхий бие цогцостой болхивтор болон нягт чийрэг хэвшлийн тэмээ юм.
 
ХОС БӨХТ МОНГОЛ ҮҮЛДРИЙН ТЭМЭЭ 
Монгол улс нь    Дэлхийн бүх тэмээний 10 орчим хувийг эзэлдэг хос бөхт тэмээний 40 гаруй хувь нь манай оронд байдаг. Манай орны өргөн уудам нутаг дэвсгэрийн 41.7 хувийг эзлэх цөл, цөлөрхөг бүсэд улсын тэмээний 67.6 хувь оршдог. Зөвхөн говийн дөрвөн аймагт (Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өмнөговь) улсын тэмээний 53.3 хувь оршино.
 
МАЛЫН АШИГ ШИМ, ҮРЖЛИЙН ЧАНАРЫГ
ҮНЭЛЭХ BLUP ЗАГВАР
 
Товхимолд мал аж ахуй өндөр хөгжсөн орнуудад мал амьтны ашиг шим, үржлийн чанарыг үнэлэхэд өргөн хэрэглэгддэг статистик загвар-BLUP (хамгийн сайн хазайлтгүй шугаман прогноз) аргад суурилж бүтээсэн цахим програмыг ашиглалтын зааврын хамт тусгасны гадна түүний мөн чанар, ач холбогдлын талаар тодорхой тоон жишээгээр энгийн ойлгомжтой хэлбэрээр өгүүлсэн болно.
Хөдөө аж ахуйн үүний дотор мал зүй, мал эмнэлгийн болон мэргэжлийн чиглэлийн магистр, докторын сургуулийн багш, оюутан, мал аж ахуйн мэргэжилтэн, удирдах ажилтан, малын үржил, селекцийн чиглэлийн бизнэс эрхлэгчдэд зориулав.
товхимолын текстэн бичлэгийн pdf. хувилбар, цахим програм бүхий CD дагалдана.
 
Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл, мэдээллийн санд бүтээл нь хэвлэгдсэн эрдэмтдийн нэрсийн жагсаалт
 
1. Mandakh B, Zagdsuren Yo. Selection index for improvement on Mongolian cashmere goat performance.   6thWorld Congress on Genetics-Applied to Livestock Production. 1998 24:98-100.
2. Y Zagdsuren, G Luikart, M-P Biju-Duval, O Ertugrul, C Maudet, P Taberlet, Power of 22microsatellite markers in fluorescent multiplexes for parentage testing in goats (Capra hircus). J. Animal Genetics, 1999, 30: 431-438
3. B.Mandakh, D.Nyamsamba H.Takashi etc., Genetic structure of Mongolian goat populations using microsatellite loci analyses. 2008. Asian-Aust. J. Anim. Sci. 7: 947-953 
4. G. Udval, Tolleson D, S.Prince . Prediction of diet in Mongolian livestock with portable near infrared spectroscopy of feces.   Multifunctional  Grasslands in a Changing World. XXI International Grassland Congress, VII XXI International rangeland Congress, Volume II. China, Khukh hot 2008
5. Tumenjargal, Namkhai, Turtogtokh, Enkhtuya, Lkhagvasuren, Jigjidsuren.  Evaluation of native ecotypes and modern cultivars of grasses and legumes in Mongolia. Multifunctional Grasslands in a ChangingWorld. XXI International Grassland Congress, VII XXI International rangeland Congress, Volume II. China, Khukh hot 2008
6. Yo.Zagdsuren, Some possibilities to increase meat and milk production from yak husbandry in Mongolia, Azian livestock (FAO), 0857-930X, v.19 (10) p. 129-131,(Oct.1994)
7. Isaäc J. Nijmana, Martinus P. Hogendoornb, Erik Gruysa, Gordon Luikartc, Okan Ertugruld, Yo Zagdsurene, L.O. Ngeref, Noor Hasimag, Georg Erhardth, Paolo AjmoneMarsaniand Johannes A. LenstraaDetection of sheep-goat interspecies hybridization by analysis of satellite DNA. Journal of Veterinary Research, vol.1, p-1-6 (2002)
8. D.Nyamsamba, K.Nomura, Nozawa, M.Yokohama, Yo.Zagdsuren and T.Amano Genetic relationship among Mongolian native goat populations estimated by blood protein polymorphism. Small Ruminant Resaerch, vol 47, 3: 171-181
9. Sambuu R, Takagi M, Namula Z, Otoi T etc. Effect of long-term in vitro exposure of ejaculated boar sperm to zearalenone and α- zearalenol in sperm liquid storage medium. Animal Science Journal, vol. 84, 1:28-34. 2005
10. Murahami M, Otoi T, Agung B, Sambuu R and Suzuki T. Development of interspecies cloned embryos in yak and dog. Cloning Stem Cells, vol. 7(2):77-81. 2005
11. FRajaei, NWK Karja, B.Agung, R.Sambuu, T.Otoi. Analyses of DNA fragmentation of porcine embryos exposed to cryoprotectants. Reproduction in Domestic Animals, vol.40, 5:429-432.   2005
12. Establishing in vitro culture and genetic transformation system toward environmental stressresistant transgenic Medicago varia L.Marthz Thesis of science master, Seoul, 2012,Uuganzaya. M., Kim, T.W., (Sc.D)
13. Some results to obtain transgenic Medicago varia including drought and cold resistant gene“에르뎀-2012” 몽골유학생학술대회. 2012 서울. 175-185, 우간자야, 믹마르자브, 김태완, 고태석
14. Micropropagation of Medicago varia, Journal of Agricultural Sciences.  Ulaanbaatar.2013, Uuganzaya. M., Kim, T.W., (Sc.D)
15. GENETIC POLYMORPHISM OF BLOOD POTASSIUM IN GOAT BELONGING TO THE DIFFERENT BREEDS IN MONGOLIA   1Myagmarsuren. P , 2Battsetseg. B ,3Altangerel. D , 4Dungu.D , 5Myagmardulam U.Livestock Science
16. Sheehy, D.P., M. Hale, D. Damiran, T.J. Sheehy, D. Tsogoo, and Sh. Batsukh, 2012.Monitoring change on Mongolian Rangelands. Final report for Netherlands-Mongolia Environmental Trust Fund for Environmental Reform (NEMO). 156 pp.
17. Murray, A. H., D. Daalkhaijav and C. D. Wood. 1998. Rumen degradability and chemical content of Mongolian rangeland forages. J. Tropical Science 38:198-20
18. Murray, A.H., D. Daalkhaijav, and C. Wood. 1996. Rumen degradability of Mongolian rangeland forages: a comparison of in situ and in vitro gas production techniques. In: Proceedings of British Society of Animal Sciences. Scarborough, p. 227.
19. Enkhjargal, D., and D. Daalkhaijav. 2006. Effect of lactic acid bacterial ferment on silage consumption by dairy cows in forest steppe zone of Mongola (in Mongolian, with English abstract). In: Proceedings of the Research Institute of Animal Husbandry 32:98-102. Ulaanbaatar. Mongolia. 
20. Daalkhaijav, D., and S. Tserendash. 2005. Chemical composition and digestibility of fringed sagebrush (Artemisia frigida Willd.) + forbs + needlegrass (Stipa Krilovii Roshev.) and forbs + grasses communities in the forest steppe rangelands (in Mongolian, with English abstract). In: Proceedings of the Research Institute of Animal Husbandry 31:94-99. Ulaanbaatar. Mongolia.
21. Enkhjargal, D., and D. Daalkhaijav. 2005. Effect of lactic acid bacterial additive onsilage quality: Daalkhaijav, D., M. Shagdarsuren, and S. Tserendash. 2003. Chemical composition and digestibility of Stipa capillata-Cleistogenes squarrosa communities on the Eastern Mongolian rangelands (in Mongolian, with English abstract). In: roceedings of the Agricultural Management School 5:21-25. University of Agriculture, Ulaanbaatar.Mongolia.
22. Daalkhaijav, D., and Ts. Altanzul. 2000. Chemical content and rumen degradability of desert steppe pasture. In: Proceedings of the “Ecosystem of Central Asia” International Conference. 5-7 September 2000, Ulaanbaatar.
23. Douglas A. Johnson and othere Jigjidsuren.S Collection and domestication of rangeland plants with emphasis on Mongolia andChina Multifunctional grasslands in Chenging World volume II . by organizing committee of 2008 IGC/IRC Comference
24. Jigjidsuren.S D. Tumenjargal. And othere Evaluation of native ecotypes and modern cultivars of grasses and legumes in Mongolia Multifunctional grasslands in Chenging World volume II .by organizing committee of 2008 IGC/IRC Comference
25. Gantuya, J., and Th. Anna Gudrun 2012. “Vegetation and seed bank composition in relation to state- and-transition dynamics under grazing: Background for mongolian rangeland research”. UNU-Land Restoration Training Programme, Keldnaholt, 112 Reykjavik, Iceland
26. Gantuya, J., and Th. Anna Gudrun 2013. “Vegetation and seed bank composition in relation to state- and-transition dynamics under grazing: Background for mongolian rangeland research“ Book of the 2ndScientific Asia and The Paccific Symposium on “Sustainable Diets: Human Nutrition and Livestock”, page 342-350.
27. Gantuya, J. 2013. “A review of similarity between seed bank and standing vegetation under grazing” Journal of Agricultural Sciences, Mongolian State University of Agriculture, #29, page 28- 36.
28. Gantuya, J. 2013. “Effect of grazing distance on plant species composition of Bayangol soum,Selenge province”, Special issue of Journal of Agricultural Sciences for International Conference of “Land-us between economic backbone of rural population and drivingforce of environmental degradation”, Mongolian State University of Agriculture, #29, page 43-47.
29. Gantuya, J. 2013. “Does aboveground vegetation composition resemble soil seed bank under grazing   (case study in Iceland)” Book of Second International Conference of Naturalresource and Agricultural Economics, #29, page 126-134.
 

 

 


Шилдэг суурь болон хавсарга судалгааны үр дүн, технологи, бүтээгдэхүүн, бүтээлийн танилцуулга

Унших ...

Дэлгэрэнгүй
Томоохон судалгааны ажлын үр дүнгийн мэдээлэл

Унших ...

Дэлгэрэнгүй
Салбар хүрээлэнгүүд

Унших ...

Дэлгэрэнгүй
Шинжлэх ухааны салбар

Унших ...

Дэлгэрэнгүй
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн чиг үүргийн танилцуулга

Унших ...

Дэлгэрэнгүй

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn