Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Бакалавр оюутны шилдэг бүтээлийн эзэд тодорлоо


Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалавр оюутны 2014 оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал 4 дүгээр сарын 15-ны өдөр боллоо.
Хурал 3 үе шаттай болж, бүрэлдэхүүний сургууль бүрээс шалгарсан 14 оюутан судалгааныхаа бүтээлийг нэгдсэн хуралд танилцуулсан юм.

Тэдгээрээс шүүгчдийн нийлбэр дүнгээр Инженерийн сургуулийн Инженер механикийн III ангийн оюутан М.Хонгорзаяа, Машин механизмын ашиглалтын III ангийн оюутан Б.Буянжаргал нарын "Хуурсан арвайг тээрэмдэх тоног төхөөрөмж" сэдэвт бүтээл нэгдүгээр байрт шалгарлаа.

Хоёрдугаар байрт Биологийн нөөцийн менежментийн сургуулийн Биотехнологийн IV ангийн оюутан Б.Эрдэнэсангийн “Шар сүүний уургаар баяжуулсан тараг үйлдвэрлэх технологийн судалгаа” сэдэвт бүтээл шалгарсан бол гуравдугаар байрт Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн Мал эмнэлзүйн V ангийн оюутан А.Улаанхүүгийн “Бог малыг тэнхрүүлэх үйлчилгээтэй шулуун гэдэсний лаа бэлтгэж туршсан дүнгээс” сэдэвт бүтээл, Байгалийн ухааны сургуулийн Ургамлын нөөц, биоүйлдвэрлэлийн IV ангийн оюутан Н.Занданшагайн “Молцог элсний ургамалжлын судалгаа” сэдэвт бүтээл тус тус шилдэгээр шалгарлаа.

Шилдэг бүтээлийн эздийг 300-600 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.

 


 

 

 

 


ХААИС-ийн магистрант, докторантын нэгдсэн бага хурал 2013

Унших ...

Дэлгэрэнгүй
Бакалавр оюутны нэгдсэн бага хурал 2014

Унших ...

Дэлгэрэнгүй
ХААИС-ийн залуу судлаач багш нарын бага хурал 2013

Унших ...

Дэлгэрэнгүй

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn