Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн магистрант, докторантын 2013 оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал

ХААИС-ийн магистрант, докторантын 2013 оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурлыг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хуралд бүрэлдэхүүний сургууль тус бүрээс шалгарсан оюутнууд бүтээлээрээ өрсөлдсөнөөс дараах магистрант, докторантууд шагналт байруудад шалгарсан байна. Үүнд:

  Магистрант

1-р байр: Экологи, технологи хөгжлийн сургуулийн магистрант Д.Төмөрцоожийн “Монгол орны гадаргын усны чанар ба Diptera: Chironomidae (Tanypodinae) шавжийн тархалт” сэдэвт бүтээл

2-р байр: Биологийн нөөцийн менежментийн сургуулийн магистрант Б.Өнөрсайханы “Эх орны байгалийн өгөөжийг зохистой ашиглах нь”

3-р байр: Байгалийн ухааны сургуулийн магистрант П.Өлзийсайханы “Монгол орны газар тариалангийн төв бүсэд тариалсан шар буурцагны үрийн химийн бүрэлдэхүүн, боловсруулах зарим технологийн судалгаа” сэдэвт бүтээл

 Докторант

1-р байр: Инженерийн сургуулийн докторант Ж.Мөнгөний “Бионик загвартай файбараар бэхжүүлсэн компосит материалын механик шинж болон трибологийн шинжийн судалгаа” сэдэвт бүтээл

2-р байр: Агробиологийн сургуулийн докторант Н.Очгэрэлийн “Цээнийн төрлийн ургамлыг тарималжуулсан судалгааны ажлын дүнгээс” сэдэвт бүтээл

3-р байр: Агробиологийн сургуулийн докторант С.Оюунсувдын “Монгол орны хээрийн харгана-хялганат бэлчээрийн нөхөн сэргээлт” сэдэвт бүтээл тус тус шалгарлаа.

 

 


ХААИС-ийн магистрант, докторантын нэгдсэн бага хурал 2013

Унших ...

Дэлгэрэнгүй
Бакалавр оюутны нэгдсэн бага хурал 2014

Унших ...

Дэлгэрэнгүй
ХААИС-ийн залуу судлаач багш нарын бага хурал 2013

Унших ...

Дэлгэрэнгүй

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn