Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Хос хөтөлбөрийн төгсөгчдөд диплом гардуулах ёслол болно

2019-11-13 12:23:20

ХААИС-ийн 2010 оноос хэрэгжүүлж буй Хос диплом олгох хөтөлбөрийн хүрээнд  2019 оны төгсөгч нарт диплом гардуулах ёслол 2019.11.15-ны Баасан гаригт Магистр, Докторын сургуулийн хурлын танхимд 10:00 цагаас болох тул 2019 оны хос хөтөлбөрийн төгсөгчид хүрэлцэн ирж дипломоо гардаж авна уу.

Хос хөтөлбөрт хамрагдснаар:

v Хоёр улсын диплом буюу Монгол улсын ХААИС-ийн бакалаврын зэргийн диплом болон ОХУ, БНХАУ, БНСУ  зэрэг орнуудын их сургуулийн дипломтой төгсөх;

v Харьцангуй бага зардлаар техник технологи өндөр хөгжсөн оронд суралцаж дээд боловсрол эзэмших;

v Орос, англи, солонгос, хятад зэрэг гадаад хэлийг бүрэн эзэмших;

v Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг мэргэжилтэн болох;

 

Санал болгож буй хамтарсан хөтөлбөрүүд

vОХУ-ын Новосибирскийн ХААИС 2+2, 1+3 бакалаврын хөтөлбөр

vОХУ-ын Эрхүүгийн ХААИС  2+2, 2+3 бакалаврын хөтөлбөр

vОХУ-ын Буриадын ХАА-н Академи 2+2, 2+3 бакалаврын хөтөлбөр

vБНХАУ-ын Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургууль 3+1, 4+1 бакалавр, 1+1 магистр, 2+1 докторын хөтөлбөр

vБНХАУ-ын Шиньяаны ХААИС 2+2, 3+1 бакалаврын хөтөлбөр

vБНСУ-ын Чонбукийн үндэсний их сургууль 2+2, 2+3 бакалаврын хөтөлбөр

Та хос хөтөлбөрт хамрагдахын тулд:

v ХААИС-ийн 1, 2-р ангийн үндсэн оюутан байх

v Гадаад хэлний зохих шаардлагыг хангасан байх  

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авна уу.

Email: international@muls.edu.mn    Утас: 11 341153

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСЭЭС

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn