Япон улсын Хоккайдо их сургуулийн захирлын тэтгэлэг зарлагдлаа /2019/

Нийтлэгч : Г.Уянга
Огноо: 2018-11-16 13:39:36

ХОККАЙДО ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА /2019/

 

Хоккайдо их сургуульд 2019 оны 10 дугаар сараас магистр, докторын хөтөлбөрт суралцах 1 оюутныг  шалгаруулна. Сурлагын дүн сайтай, Хоккайдо их сургуульд суралцах чин эрмэлзэлтэй, Японы соёлыг сонирхон судалдаг оюутан багш нарыг шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

-          ХААИС-д оюутан эсвэл төгсөгч байх

-          Өндөр голч дүнтэй байх

ТЭТГЭЛЭГ

-          Эрдмийн зэрэг горилогч оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлж тэтгэлэг олгоно.

 

ТЭТГЭЛГИЙН ХУГАЦАА

-          Магистрын зэрэг: 2 жил

-          Мэргэжлийн зэрэг (нягтлан бодох бүртгэл): 2 жил

-          Доктор зэрэг: 3 жил

-          Мал эмнэлэг, халдварт өвчин, эмнэлгийн эм зүйн чиглэлийн докторын зэрэг: 4 жил

 

Өргөдлийн материал өгөх сүүлийн хугацаа: 2019.01.11

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

 

-          Өргөдлийн анкет-Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авах /Өргөдлийн анкетыг бөглөж өгөхөөсөө өмнө Хоккайдо их сургуульд удирдах профессортойгоо холбогдож, судалгааны сэдэв, төлөвлөгөөгөө тохирох ёстойг анхаарна уу./

-          Хоккайдо их сургуулийн профессорын зөвшөөрсөн бичиг

-          Дүнгийн тодорхойлолт /Докторын зэрэгт сурах бол бакалавр болон магистрын дүн тодорхойлолт/

-          ХААИС-ийн удирдагч багшийн тодорхойлолт

-          ХААИС-ийн захирлын тодорхойлолт

 

ХЭРХЭН ӨРГӨДӨЛ ГАРГАХ ВЭ?

 

-          Өргөдөл гаргагч Гадаад харилцааны хэлтэст дээрх материалуудыг бүрдүүлж өгнө.

-          ХААИС-аас нэг /1/ нэр дэвшигчийг шалгаруулж Хоккайдо их сургуульд материалыг явуулна.

ШАЛГАРУУЛАХ ҮЗҮҮЛЭЛТ

 

-          Дүнгийн үзүүлэлт

-          Тодорхойлох захидал

-          Хоккайдо их сургуульд суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

*Шалгаруулах явцад ярилцлага хийх эсвэл өөр материал шаардаж болно.

 

ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮНГ МЭДЭГДЭХ

 

-          Шалгаруулалтын дүнг Хоккайдо их сургуульд ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэдэгдэнэ.

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Утас: 341153