Тайваний үндэсний ЧҮН ШИН ИХ сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-03-31 10:03:53

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 

Тайваний Үндэсний Чүн Шин Их сургууль (ТҮЧШИС)-д оюутан солилцооны дараах хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Үүнд:

  1. Сургалтын солилцооны хөтөлбөр
    Энэ хөтөлбөрт хамрагдсанаар ХАА ба Байгалийн нөөцийн коллеж, Инженерийн коллеж, Цахилгаан Инженер ба Компьютерийн ШУ-ны коллеж, Мал эмнэлгийн коллеж, Менежментийн коллеж, Амьдралын ШУ-ны коллеж, ШУ-ны коллеж зэрэг коллежуудад Хятад ба Англи хэл дээрх хичээлүүдийг сонгон судлах боломжтой. 
  2. Лабораторийн солилцооны хөтөлбөр
    Энэ хөтөлбөрт хамрагдсанаар профессорын заавраар судалгааны ажил хийх боломжтой. 

Оюутан бүр ТҮЧШИС-д байх хугацаандаа зөвлөх профессортой байна. 

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • ХААИС-ийн бакалавр, магистр, докторын үндсэн оюутан байх
  • Хамгийн багадаа ХААИС-д нэг жил суралцсан байх 
  • Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс нэр дэвшүүлсэн байх
  • Англи эсвэл Хятад хэлтэй байх

ТЭТГЭЛЭГ

1. Сургалтын төлбөрөөс чөлөөлнө (Заавал хамрагдах даатгал болон байрны төлбөр багтахгүй. Оюутан өөрөө энэ 2 төлбөрийг хариуцна.)
2. Төсөв болон оюутны ур чадварыг үндэслэн сар бүр тэтгэлэг олгоно.
3. Үнэ төлбөргүй Хятад хэлний анхан шатны хичээл (Кредит олгохгүй, дэлгэрэнгүй мэдээллийг элсэн орсны дараа өгнө.)

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА

2020 оны намар суралцах хүсэлтэй оюутнууд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, 2021 оны хавар суралцах оюутнууд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн international@muls.edu.mn хаяг руу овог нэр, бүрэлдэхүүн сургуулийн нэр болон холбогдох утасны дугаараа ирүүлснээр бүртгэл баталгаажиж оюутан солилцооны хөтөлбөрт нэр дэвшиж өргөдлийн материал явуулах эрхтэй болно. 

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭЦСИЙН ХУГАЦАА

Нэр дэвшүүлсэн намар суралцах оюутнууд 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 30-ны өдөр,  2021 оны хавар суралцах оюутнууд 2020 оны 10 дугаар сарын 16-31-ны өдөр хүртэлх хугацаанд онлайн аппликэйшн бөглөнө. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Өргөдлийн маягт /өргөдлийн маягтыг татаж авч бөглөөд гарын үсэг зурна/.
2. Оюутны тодорхойлолт /англи эсвэл хятад хэлээр/
3. Дүнгийн тодорхойлолт /англи эсвэл хятад хэлний орчуулгатай/
4. 2 тодорхойлолт
5. Сурах төлөвлөгөө /хятад эсвэл англи хэлээр/
6. Товч намтар /300-500 үгтэй, хятад эсвэл англи хэлээр/
7. Англи эсвэл хятад хэлний сертификат

СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ХУГАЦАА

Намрын семестр 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэл 
Хаврын семестр 2021 оны 2 дугаар сараас 6 дугаар сар хүртэл хугацаанд суралцана. 

ДОТУУР БАЙР

Дотуур байрны төлбөрийг 1 семестрээр /ойролцоогоор 5 сар/ төлөх ба эрэгтэй байрны төлбөр 480 ам.доллар, эмэгтэй байрны төлбөр 408 ам.доллар орчим байна.  

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
2020 оны 3 дугаар сарын 31