Элсэлттэй холбоотой мэдээлэл өгөх “БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-ийг ажиллуулж байна

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-06-12 09:34:46

ХААИС нь их, дээд сургуульд элсэгчдийн хүсэлтээр бэлтгэн гаргаж байгаа мэргэжлийн хөтөлбөр, мэргэжилтэнд олгох ур чадвар, төгсөөд ажиллах ажлын байрны чиглэл, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, гадаадад суралцах боломж, хос хөтөлбөр, оюутны хөгжил, суралцах орчин зэрэг бүхий мэдээллийг нэг дороос авах боломжтой “БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-ийг нээн ажиллуулж байна.

 ХААИС нь 2020 оны хичээлийн жилд бакалаврын 39 хөтөлбөр, 56 мэргэжлээр оюутан элсүүлж байгаагийн 10 гаруй нь Монгол улсад шаардлагатай, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Тухайлбал, МУ-ын Засгийн газраас тэргүүлэх чиглэлийн 13 хөтөлбөр, 37 мэргэжлийн жагсаалтыг гаргаснаас хүрээлэн буй орчин, байгаль орчны нөхөн сэргээлт-хамгаалал, механик инженер, хүнсний технологич-инженер, биотехнологи, мал аж ахуй-мал зүйч, газар тариалангийн аж ахуй-агрономи, хөрс судлал-агрохими, ойн инженер, мал эмнэл зүй зэрэг мэргэжилтнийг ХААИС бэлтгэн гаргаж буй юм.

Улсын Онцгой Комиссоос хэрэгжүүлж буй журмыг мөрдөн нэг удаад хоёроос дээшгүй хүнд, халууныг нь үзэн, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн үйлчилж байна.

Ажлын өдрүүдэд 10-16 цаг хүртэл ХААИС-ийн Захиргааны байранд хүрэлцэн ирж ХААИС-ийн талаарх бүхий л зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.