ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш С.Баттуяа БНСУ-д докторын зэрэг амжилттай хамгааллаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-06-18 09:55:33

ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хөдөө аж ахуйн Инженерийн тэнхимийн багш С.Баттуяа өнөөдөр /2020-06-18/ БНСУ-ын Политехникийн их сургууль (Korea Polytechnic University)-ийг “Position detection of a Leader Robot in a Leader-Follower Robot using Low-Cost Infrared Distance Sensors” сэдвээр (Major in Robotics and Intelligent control System) Техникийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг амжилттай хамгааллаа. Багшдаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт ерөөе.