Өвөр Монголын Багшийн их сургуулиас сэтгэлийн хандив илгээв

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-02-03 07:57:14

Өвөр Монголын Багшийн их сургуулийн хамт олноос 5 000 маск, 5 000 бээлий, арван ширхэг халуун хэмжигчийг ХААИС-д хандивлалаа. Хандивыг тус сургуулийн Эрээн хотын Олон улсын дээд сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Ц.Тодгэрэл, ХААИС-ийн Гадаад оюутны байрны гадаад оюутан хариуцсан багш Г.Хишигмаа нар сургуулийн удирдлагад  гардуулан өглөө. Өмнө нь тус сургуулийн Эрээн хотын Олон улсын дээд сургуулийн хамт олон мөн Ковид-19 халдварт өвчнийг даван туулах сэтгэлийн хандив илгээж байсан билээ.

Тус сургуулийн хамт олноос Монгол болон ОХУ-ын хамтын ажиллагаатай их сургуулиуддаа сэтгэлийн дэмжлэг хүргэх аяныг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд олон жил хамтран ажиллаж буй ХААИС-ийн эрдмийн хамт олонд багш, оюутнуудынхаа өгсөн сэтгэлийн хандивыг ийнхүү илгээжээ.

ХААИС-ийн удирдлага нийт эрдмийн хамт олноо төлөөлөн Өвөр Монголын Багшийн их сургуулийн багш, оюутнуудад талархаж буйгаа илэрхийллээ.