ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн зарим судлаачдад шагнал гардуулав

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-02-10 06:52:33

ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн зарим судлаачдад төрийн дээд одон, шагнал гардуулах ёслол өнөөдөр /2021-02-10/ боллоо.

Тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан доктор Б.Нарангэрэл Алтан гадас одонгоор, доктор (Sc.D) З.Батсүх Хөдөлмөрийн хүндэт медалиар, доктор Д.Эрдэнэчимэг, Д.Бүдрагчаа, Д.Пүрэвцог нар ХХААХҮЯ-ны “ЖУУХ БИЧИГ”ээр, доктор Л.Цогтбаатар, О.Хурцбаатар, Ц.Долгорсүрэн нар БШУЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнагдсаныг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, МЭХ-ийн захирал Б.Батцэцэг нар гардуулан өгч баяр хүргэлээ.