“Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан” сэтгүүлд өгүүлэл хүлээж авна

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-02-23 05:10:34

“Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан” сэтгүүлийн 2021 оны №1 дугаарт (Монгол хэлээр бичигдсэн) өгүүлэл хүлээж авах хугацааг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан тул Та бүхэн эрдэм шинжилгээний өгүүллээ зааврын дагуу бичиж journal_as@muls.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

Мөн “Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан” сэтгүүлийн 2021 оны №2 дугаарт (Англи хэлээр бичигдсэн) эрдэм шинжилгээний өгүүлэл 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүлээж авна.

Эрдэм шинжилгээ, инновацын алба