Профессор П.Болормаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор энгэрээ мялаалаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-02-23 08:11:29

Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн одон, харьяа яамны цол, тэмдэгээр  шагнасаныг ХААИС-ийн удирдлага гардуулан өгч баяр хүргэлээ. ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн профессор П.Болормааг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнажээ.

Мөн ХААХҮЯ-ны “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг”-ээр Номын санч Б.Энхжаргал, ХНХЯ-ны “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан тэмдэг”-ээр Оюутны байрны жижүүр Д.Уранчимэг, үйлчлэгч Б.Уранчимэг, ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ээр ИТС-ийн багш И.Доржсүрэн, ХНХЯ-ны  “Жуух бичиг”-ээр Захиргааны хоёрдугаар байрны үйлчлэгч И.Түмэндэмбэрэл, Агроэкологийн сургуулийн үйлчлэгч В.Алтаннавч нар шагнуулсан байна.