БНАСАУ-ын Пхеньяны ХААИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-03-03 09:23:39

БНАСАУ-ын Элчин Сайдын Яамны Элчин зөвлөх Хан Чол Мин, БНАСАУ-ын Элчин Сайдын Яамны 3-р нарийн бичгийн дарга Ри Кун Сөн нар 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр манай сургуульд айлчиллаа.

Айлчлалын үеэр Пхеньяны Хөдөө аж ахуйн их сургууль болон Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус их сургуультай мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалангийн чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа хийх, хурал семинар зохион байгуулах, оюутан солилцон сургах зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар  талууд санал солилцов.

Уулзалтын үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Монгол улсын Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд болон хувийн зардлаар суралцах  БНАСАУ-ын оюутнуудыг манай сургууль хүлээн авахад бэлэн гэдгийг тодотгож хэлэв.

Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

2021.03.03