ХААИС-ийн магистрантур, докторантурт элсэлт авч байна

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2021-08-31 12:29:25

ХААИС-ийн Магистр, Докторын сургууль 2021-2022 оны хичээлийн намар магистрантур, докторантурт  элсэн суралцах хүмүүсийг урьж байна.

Бүртгэл: Элсэхийг хүсэгчид  http://admission.muls.edu.mn цахим хаягаар болон ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.

Хугацаа: 2021.08.23-2021.09.20 хүртэл

Шалгалт: Элсэгчид англи хэл,  мэргэжлийн шалгалт өгнө. (Англи хэл: 2021.09.27 ; Мэргэжил: 2021.09.28)

Суралцах хугацаа: Магистрантурын сургалт 1.5-2 жил, докторантурын сургалт 3 жил

 Давуу тал:

  • ХААИС-ийг бакалаврын зэрэгтэй 3.2-оос дээш голч дүнтэй төгссөн бол магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлөх;  
  • Сонгогдсон хөтөлбөрөөр судалгааны (MSc) болон мэргэжлийн (MPc) магистраар суралцах;
  • Боловсролын зээлийн сангийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах;
  • Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэх ба хамтын ажиллагаатай их сургуулийн гэрээний дагуу сургалтын төлбөрийг хөнгөлөх;
  • Сургалтыг танхим болон цахимаар хослон явуулах зэрэг боломжтой

     Элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлнэ       

  1. Элсэгчийн анкет https://graduate.muls.edu.mn/  татаж авна уу.
  2. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
  3. Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад төгссөн бол дипломын баталгаат орчуулга)
  4. Иргэний үнэмлэх хуулбарын хамт
  5. Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад төгссөн бол дипломын баталгаат орчуулга)
  6. Бүртгэлийн хураамж  20000 төгрөг (Хаан банкны 5070047564 тоот дансанд тушаасан баримт) 

Лавлах утас: 75107777-261,262,263, 99106255, 91919291, 88806020