АЭРОБИК ГИМНАСТИКИЙН АНХДУГААР ТЭМЦЭЭНД ХААИС ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-12-15 18:28:09

Аэробик гимнастикийн баг, клубуудын аварга шалгаруулах "А-B" ангиллын анхдугаар тэмцээн 2022-12-09-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж, 30 орчим байгууллагын 500 гаруй тамирчид оролцлоо.

ХААИС-ийн Бие, бялдар хүмүүжлийн тэнхимийн багш Ц.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай баг B ангилалд дайнс аэробик төрөлд 1-р байр, степ аэробик төрөлд 1-р байрт тус тус шалгарч, байгууллагын дүнгээр ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.

Баг тамирчдын зүгээс амжилт гаргахад тусалж дэмжсэн ХААИС-ийн Захирал О.Баатарцогт, ББХТ-ийн эрхлэгч С.Амгаабазар, Ахлах багш Б.Оюун, төгсөгч Б.Хосбаатар, тэнхимийн хамт олондоо талархал илэрхийллээ.

Дайнс аэробик төрөлд:

1. О.Бүжинлхам МЭС-МИЭ

2. Б.Ганчимэг МААБС-БЧАЦҮ

3. О.Дөлгөөн МААБС-БЧАЦҮ

4. Н.Сэрчмаа МААБС-БЧАЦҮ

5. Э.Энхжин ЭЗБС

6. Ч.Мишээл ЭЗБС-НяБо

7. С.Баясгалан ЭЗБС-БУ

8. Д.Төгс-Оюун ЭЗБС- НяБо

Степ аэробик төрөлд:

1. Г.Хулан ЭЗБС-Санхүү

2. Ч.Мишээл ЭЗБС

3. Д.Төгс-Оюун ЭЗБС-НяБо

4. Э.Занабазар ИТС-БИ

5. Ц.Алтаншагай ИТС-БИ

6. Л.Пүрэвсүрэн МААБС

7. Т.Оюударь МААБС-БЧАЦҮ

8. Б.Дашжамц МЭС

Тэмцээн уралдаанд амжилт гаргасан Оюутнууддаа сурлага, спортын их амжилт хүсье.