ХААИС НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-03-31 15:57:51

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Эдийн засаг бизнесийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд дараах багшийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Бүрэлдэхүүний сургуульМэргэжлийн чиглэлБагшийн тооЗаах хичээлТавигдах шаардлага
1.Мал эмнэлгийн сургуульМалын эмч1-Бодис солилцооны өвчинЭнд-ээс харна уу
2.Эдийн засаг, бизнесийн сургуульМаркетинг2-Аялал жуулчлалын маркетинг,
-ХАА-н маркетинг
Энд-ээс харна уу
3.Хэрэглээний шинжлэх ухааны сургуульМонгол-Солонгос хэл1-Монгол хэл
-Солонгос хэл
Энд-ээс харна уу

 Нийтлэг тавигдах шаардлага: 

1. Судалгаа шинжилгээ, сурган заах арга зүйн чадамжтай;

 
2. Мэргэжлийн програм хангамж, лабораторийн тоног төхөөрөмж дээр ажиллах, сургалт, судалгаанд ашиглах чадвартай;


3. Англи хэлний бичгийн болон
ярианы ахисан түвшний мэдлэгтэй;


4. Аж үйлдвэрийн салбарт мэргэжлээрээ ажилласан туршлагатай;


5. Баримт бичиг боловсруулах, тайлагнах чадвартай;

6. Харилцааны соёлтой, зөв хандлагатай, ёс зүйтэй, бүтээлч, идэвх санаачилгатай, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай;

 

Бүрдүүлэх материал:

1.Төрийн албан хаагчийн хувийн хэрэг


2. Ажилд орохыг хүссэн өргөдөл


3. Эрүүл мэндийн тодорхойлолт


4. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа:

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл шуудан, altanzul@muls.edu.mn цахим хаягаар болон ХААИС-ийн Захиргааны байрны 24 тоотод хүлээн авна.

Нэмэлт мэдээлэл авах хаяг: 


Холбоо барих утас: Сургалтын бодлого, цахим шилжилтийн газрын Багш хөгжлийн төвийн мэргэжилтэн 75107777-190

Хаяг: 17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан, ХААИС