ОХУ-ЫН ТУВАГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-04-06 13:53:19

ОХУ-ын Тувагийн улсын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн проректор Ондар Лидия өнөөдөр(2023-04-06) ХААИС-ийн захирал О.Баатарцогт, Мал аж ахуй биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар нартай уулзан, хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг уламжлалт аргаар боловсруулах технологийн чиглэлээр хөтөлбөр солилцох, оюутан, багш солилцоо болон зуны сургалтын хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Мөн тус сургуулийн мал аж ахуйн чиглэлийн сургалтын хөтөлбөр ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн хөтөлбөртэй ижил тул хос хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.