ЯПОНЫ ЦҮКҮБАГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН “HIGH FLY” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 10 ОЮУТАН СУРГАЛТАД ХАМРАГДАВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-04-12 11:46:51

Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор багш Ж.Ундармаа нь Япон улсын Цүкүбагийн их сургуулийн профессор багш нартай хамтран ахисан түвшний оюутан солилцох богино хугацааны “High FLY” төсөл боловсруулсан. Тус төслийн хүрээнд "Бэлчээр хамгаалал, нөхөн сэргээлт" болон "Агроном" хөтөлбөрөөр суралцаж буй магистрант, докторантын  10 оюутан Цукубагийн их сургууль дээр 2023 оны 2-р сарын 10-ны өдрөөс 2-р сарын 14-ний өдөр богино хугацааны сургалтад хамрагдлаа.

 Япон улсын Цүкүбагийн их сургууль, Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль хооронд хамтран зохион байгуулсан ахисан түвшний оюутны богино хугацааны судлаач солилцооны хөтөлбөрт 4 докторант, 6 магистрант хамрагдсан бөгөөд Цүкүба ботаникийн цэцэрлэг хүрээлэнтэй танилцсан байна. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь хүлэмж болон ил талбайгаас бүтсэн бөгөөд Kamijo Takashi профессор дэлхийн ургамалжилтын талаарх хичээлд хамрагдсан байна.