“ТЕХНИКИЙН ЗУРАГ ЗҮЙ -2023” УЛСЫН V ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-04-25 21:02:53

ХААИС-ийн Инженер технологийн сургуулиас зохион байгуулж буй “ТЕХНИКИЙН ЗУРАГ ЗҮЙ-2023” Улсын V олимпиад  2023 оны 04 сарын 22-ны өдөр амжилттай  зохион байгуулагдлаа. Олимпиадын үйл ажиллагааг нээж ХААИС-ийн ИТС-ийн захирал, доктор Ж.Мөнгөн, Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор Л.Лхагвасүрэн, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Пүрэвдорж нар үг хэллээ.

Энэхүү олимпиадад Монголын инженер, техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 10 их, дээд сургууль, коллежийн 9 багийн 36, хувиараа 10, нийт 46 оюутан оролцож мэдлэг оюунаа сорьлоо. Шалгах комиссыг их дээд сургууль, коллежийн төлөөллөөс бүрдсэн нийт 11 багш нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, нэгдсэн онооны дунджаар байр эзлүүлэв.

А. Багийн дүнгээр:

I байр: С.Лхагвасүрэн, Б.Ганбат багштай ХААИС, ИТС

II байр: Л.Мөнхтуяа, О.Ганжаргал багштай ШУТИС, МеТС

III байр: А.Наранхишиг, Ц.Хувьзаяа багштай Төмөр замын дээд сургууль

Тусгай байр: Р.Гоцбаяр багштай МУБИС, ДУТС

Б. Хувийн амжилтаар:

I байр: ШУТИС, БАС, Ш.Ойдов, Т.Болдбаатар багштай Б.Алтантогос

II байр: ХААИС, ИТС, С.Лхагвасүрэн, Б.Ганбат багштай Т.Бөхбаяр

III байр: ХААИС, ИТС, С.Лхагвасүрэн, Б.Ганбат багштай С.Бат-Оргил

Тусгай байр: ХААИС, ИТС, С.Лхагвасүрэн, Б.Ганбат багштай Д.Мөнх-Эрдэнэ нар тус тус байр эзэллээ.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нарыг төлөөлж “Монголын зураг зүйн боловсролын нийгэмлэг”-ийн тэргүүн Т.Болдбаатар, МУИС-ийн доктор, профессор Ц.Батчулуун, МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн ахлах багш доктор Р.Гоцбаяр нар үнэтэй зөвлөгөө өглөө.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

ХААИС, ИТС-ийн  захиргаа

Хөдөө аж ахуйн барилга байгууламж,

Машин судлалын тэнхим