ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-23 16:38:27

Огноо: 2023-04-13

​Тендер шалгаруулалтын нэр: ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

​Тендер шалгаруулалтын дугаар: ХААИС/202301001                                       
ХААИС-ийн тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг харуул хамгаалалтын үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендерт материалаа ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд 50
000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
Тендерийг 2023 оны 05 -р сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06-р сарын 15-ны өдрийн 11 цаг 30 минутад зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль

7510-7777 /4/, 99031483, 88099733