“СAREER DAY-2023” ӨДӨРЛӨГТ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-04-26 19:00:54

Төгсөх ангийн оюутнуудад зориулан ажлын байрны зуучлал, дэмжлэг үзүүлэх зорилготой “СAREER DAY-2023” өдөрлөгийг 2023 оны 5-р сарын 1-ний өдрийн 11:00 цагт “Хатан туул” театрт зохион байгуулна.

 

Энэхүү өдөрлөгт бизнес эрхлэгч байгууллагууд, оюутан, төгсөгчдөд үйл ажиллагаагаа таниулан сурталчлах, бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, ажлын байранд зуучлах болон сургууль-бизнесийн байгууллагын түншлэлийн хүрээнд туршилт судалгаа, сургалт үйлдвэрлэлийн дадлага хийлгэх зэргээр хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулах зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээ болно.

 

Тиймээс ХААИС-ийн бэлтгэдэг мэргэжлийн хөтөлбөрөөр бизнес, үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон оюутан, суралцагч, төгсөгчид Та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.