БНУзбУ-ын хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Монгол Улсын ХААИС-д зочиллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-06-18 12:52:44

ХААШУА, ХААИС-ийн удирдлага Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ)-ын Хөдөө аж ахуйн яам, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар ирэх оны зургаадугаар сард үзэглэх хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго, зорилт, чиглэлийг хэлэлцэж, харилцан тохиролцлоо.