“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-11-12 10:54:53

ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Хөгжлийн бодлого, цахим шилжилт эрхэлсэн проректор Ж.Мөнгөн нар “Цагаан алт” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Бадарчийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус хөтөлбөрийн хэлэлцүүлгийг зохион байгуулах талаар санал солилцож, ХААИС-ийн мэргэжлийн багш, судлаачидтай хамтран ажиллаж хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болов.