ХААИС болон Хархорум хот хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-12-01 18:53:21

ХААИС-ийн удирдлагууд болон Хархорум хотын баг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажил хэрэгч уулзалт зохион байгуулав. Уулзалтаар Хархорум хотод хөдөө аж ахуйн инновац, судалгаа, үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх тухай хэлэлцлээ.

Хархорум хотын монголын ирээдүйн хөгжлийн шинэ төв байх, түүх, соёлын өвийг сэргээх, байгальд ээлтэй, ухаалаг, ногоон эдийн засгийн төвлөрөл болох зорилгын хүрээнд хоёр тал дараах чиглэлээр хамтарч ажиллах санал солилцов.

Хөдөө аж ахуйн кластер байгуулах: Усалгааны дэвшилтэт технологи, генетик селекц, хүнсний боловсруулах үйлдвэр, судалгаа–туршилтын талбай, инновацын парк, “Тэрбум мод хөтөлбөр”-тэй уялдсан загвар ферм;

ХААИС-ийн цогцолборыг Хархорум хотод байгуулах: ХААИС-ийн кампус, олон улсын агро-инновацын төв, олон улсын ахисан түвшний судлаачдын хамтарсан судалгаа, судалгааны төв

Уулзалтын төгсгөлд хамтарсан ажлын хэсэг байгуулж, кластер болон хотхоны мастерплан, судалгаа, хөрөнгө оруулалтын загварыг боловсруулахаар тогтлоо.