“Дэлхийн хөрсний өдөр”-т зориулсан “Эрүүл хөрс эрүүл амьдралын үндэс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-12-05 18:02:32

Энэ жилийн хувьд “Монгол орны хөрс судлал-2025” эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн “Хөрс эрүүл бол хүнс эрүүл, Хүнс эрүүл бол хүн эрүүл” ишлэл үг, энэ жилийн дэлхийн хөрсний уриа "Healthy Soils for Healthy Cities” уриа зэрэгтэй уялдуулан  “Эрүүл хөрсэрүүл амьдралын үндэс” сэдвийн дор 2025 оны 12-дугаар сарын 05-ны өдөр ХААИС, МУИС, ГЗГЭХ, НБОГ зэрэг байгууллага ерөнхий зохион байгуулагчаар, БОУАӨЯ, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж 28 судалгааны үр дүн, илтгэлийг танилцуулав.  

Хуралд тавигдсан илтгэлүүдийн чиглэл нь:

  • Хөрс судлалын салбарын хүний нөөц, түүний талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  • Монгол орны хөрсний төлөв байдал, үржил шимийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох
  • Хот суурин газрын хөрсний бохирдлын судалгаа
  • Хөрсний талаар хийгдсэн өндөр ач холбогдолтой судалгааны ажлын үр дүнг олон нийтэд хүргэх
  • Хөрс хамгааллын технологи түүнтэй холбоотой судалгааны үр дүнг хэлэлцэж, энэ талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлох
  • Хөрс хамгааллын эрх зүйн шинэчлэлийн талаар хэлэлцэж, зөвлөмжид тусгах
  • Хуралд тавигдсан илтгэл болон хурлаас гарсан санал, санаачлагаар зөвлөмж боловсруулж холбогдох газруудад хүргүүлэх

Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (COP17) 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон нь Монгол Улсын Засгийн газар болон БОУАӨЯ конвенцын хэрэгжилтэд өндөр ач холбогдол өгч, олон улсын өмнө хүлээсэн үүргээ бодитоор биелүүлж байгааг илтгэж байна.