Зэвсэгт хүчний жанжин штабын анги, бүрэлдэхүүн "Мод үржүүлэг-ойжуулалт” сургалтад хамрагдав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-12-05 20:14:56

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Таримал судлал, ой, ландшафт архитектурын тэнхимийн хамт олон Зэвсэгт хүчний жанжин штабын анги, бүрэлдэхүүнд "Мод үржүүлэг-ойжуулалт” сэдэвт сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулав.

"Мод үржүүлэг-ойжуулалт” сэдэвт сургалтад Зэвсэгт хүчний жанжин штабын 100 гаруй алба хаагч хамрагдсан бөгөөд дараагийн дараагийн талбайн сургалтуудыг 2026 оны хаврын улирлаас эхлүүлэхээр төлөвлөөд байна.