“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ХААИС-ийн Инженер технологийн сургуульд “Хөдөө аж ахуйн машины эд анги үйлдвэрлэл, засварын лаборатори”-ийг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
“Хөдөө аж ахуйн машины эд анги үйлдвэрлэл, засварын лаборатори”-ийн нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Инженер технологийн сургуулийн удирдлага хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэл, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулав.