“Хөдөө аж ахуйн инженерчлэл” онол практикийн бага хурал боллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-12-18 20:59:55

ХААИС-ийн Инженер технологийн сургууль “Хөдөө аж ахуйн инженерчлэл” онол практикийн эрдэм шинжилгээний бага хурлыг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

“Хөдөө аж ахуйн инженерчлэл” бага хуралд хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн өнөөгийн чиг хандлага, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд туршсан дүн, хөдөө аж ахуйн техник, барилга байгууламжийн нийлүүлэлт, диллерийн үйлчилгээ, ашиглалт, хөдөө аж ахуйн хөдөлмөр эрхлэгч тэр дундаа малчин өрхийн хөдөлмөрийг хөнгөвчлөх шийдлийг танилцуулсан 9 илтгэл хэлэлцүүлсэн байна.