Монгол Улсын ХААИС, Япон улсын University of the Ryukyus-ийн сургуультай хамтарсан төсөл хэрэгжүүлнэ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-12-24 18:48:03

ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, дэд профессор Д.Гүрбазар 2025 оны 12 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Япон Улсын Окинава мужийн “University of the Ryukyus”-д  Akihiro Takemura профессорын урилгаар айлчилж тус сургуулийн ректор, профессор Ikue Kina болон Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, профессор Nakamyra Morikazu бусад албаны хүмүүстэй уулзалт хийлээ.

Тус сургууль нь 1973 онд байгуулагдсан Анагаах, ХАА, Инженерчлэл, Шинжлэх ухаан үйлдвэрлэл, Биологи, хими, Хэл, уран зохиол зэрэг 7 факультет 8000 гаруй оюутан, 2000 орчим багш, судлаачтай, сургалтын үндсэн үйл ажиллагаа нь АНУ-ын Мичеганы их сургуулийн системээр явагддаг байна. Тус сургуулийн Биологи, хими болон Далай судлалын факультет нь далай тэнгис судлалын чиглэлээр нарийн судалгаа хийж далайн загас, бусад усны амьтдыг үржүүлэх чиглэлд судалгаа-үйлдвэрллэлийг хослуулан хэрэгжүүлж шинэ арга технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн Филипин, Тайланд зэрэг улсуудад хэрэгжүүлсэн өргөн туршлагатай.

Тус уулзалтын үеэр “Ryukyus”-ийн их сургуулийн ректор, профессор Ikue Kina МУ-ын ХААИС-тай хамтын ажиллагаагаа хэт нарийвчлан нэг чиглэлд баригдахгүй ерөнхий өргөн хүрээгээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

  • Түүнчлэн дараах чиглэлд хамтран ажиллах, төсөл судалгаа хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
  • Aquaculture Promotion in Mongolia буюу Дархадын цагаан загасыг өсгөн үржүүлэх, байгалийн нөхөн сэргээлт хийх чиглэлд хамтарсан судалгааны баг бүрдүүлэх
  • R&D of Land-based Aquaculture System буюу Монгол улсад (хүйтэн)тохирсон хаалттай системд загас үржүүлэх, саарал ус дахин ашиглах болон сэргээгдэх эрчим хүчний технологийг хаалттай нөхцөлд загас үржүүлэх системд ашиглах чиглэлд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх,
  • Хаалттай системд загас үржүүлэх чиглэлээр боловсон хүчнийг богино хугацаанд чадавхжуулах
  • Монгол орны малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг загасны тэжээл үйлдвэрлэлд ашиглах, тэжээл үйлдвэрлэх  зэрэг чиглэлийг ярилцав.

ХААИС-ийн ректорын урилгаар “Ryukyus”-ийн их сургуулийн ректор, профессор Ikue Kinaхоёр их сургуулийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлд санал боловсруулан 2026 оны 07 дугаар сард Монгол Улсад айлчлахаар боллоо.