БНХАУ-ын Шэньян хотод “2025 оны Пу Жяны Инновацын форумын Ляонин салбар форум” болон “Зүүн Хойд Азийн технологийн хамтын ажиллагааны чуулга уулзалт” 2025 оны 9 дүгээр сарын 26-нд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Ляонин мужийн захирагч Ван Шиньвэй, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны дэд сайд Лун Тэн нар оролцож, инновацын бодлого, бүс нутгийн хамтын ажиллагааны ач холбогдлыг тодотгосон үг хэлэв.
Захирагч Ван Шиньвэй Ляонин муж инновацид суурилсан хөгжлийн бодлогыг эрчимжүүлж, стратегийн шинжлэх ухааны хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог хөгжүүлэхэд анхаарч буйг онцоллоо. Тэрбээр олон улсын эрдэмтэн, судлаачдыг Ляонин мужид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалав.
Дэд сайд Лун Тэн инновац нь нийгмийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болохыг тэмдэглэн, Хятад улс шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, шинэ үйлдвэрлэлийн чадавхийг бэхжүүлэх бодлого хэрэгжүүлж буйг танилцууллаа. Мөн Ляонин мужийг бүс нутгийн инновацын өндөрлөг болгоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Нээлтийн үеэр Шанхай хотын захиргааны дэд нарийн бичгийн дарга Ся Кэжя, Монгол Улсын ХААИС-ийн ректор Б.Баасансүх нар үг хэлж, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг онцолсон юм.
Форумын хүрээнд:
Мөн удирдлагуудын оролцсон үзэсгэлэнд дэвшилтэт үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, шинэ материал, биотехнологи болон хөдөө аж ахуйн орчин үеийн шийдлүүдийг танилцуулсан байна.
“Инновац – Манлайлал – Хамтын ажиллагаа – Хожлын байдал” уриатай энэхүү форум нь 7 салбар хурал, бүс нутгийн технологийн арга хэмжээнүүдээр үргэлжилж 9 дүгээр сарын 28-нд өндөрлөсөн бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, судалгаа-шинжилгээний шинэ чиглэл нээсэн ач холбогдолтой үйл явдал боллоо.




