БНСУ-ын Хангён үндэсний их сургууль ХАА-н номын санд мал аж ахуйн чиглэлийн ном, сурах бичиг хандивласныг KOICA-ийн төслийн менежер, ХААИС-ийн Хүндэт доктор Нам Иншиг сургуулийн удирдлагад гардууллаа.
Ном хүлээн авах үйл ажиллагаанд ХААИС-ийн ректор Б.Баасансүх, KOICA-ийн төслийн менежер Нам Иншиг, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар, ХАА-н төв номын сангийн эрхлэгч Б.Буянзаяа, төслийн болон номын сангийн хамт олон оролцлоо.
Төслийн менежер Нам Иншиг хандивласан мэргэжлийн ном, сурах бичгийг ХААИС-ийн оюутан судлаачид, багш нар судалгаандаа ашиглаж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсээд дахин ном хандивлах болно гэдгээ хэллээ.
Номын сангийн сан хөмрөгт мэргэжлийн ном, сурах бичиг хандивлаж, судалгааны орчинд үнэтэй хувь нэмрээ оруулсан БНСУ-ын Хангён үндэсний их сургууль, KOICA төслийн хамт олонд талархал илэрхийлье.