Хөдөө аж ахуйн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Байгалийн ухааны багц лабораторийн нээлтийг тохиолдуулан “Хэрэглээний шинжлэх ухаан” онол практикийн бага хурлыг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.
Хурлын эхэнд ХШУС-ийн захирал И.Баярбат “Байгалийн ухааны багц лабораторийн хүчин чадал, сургалтын үйл ажиллагаа явуулах чадамжийн тухайд” илтгэл танилцуулж лабораторийн хүчин чадал, сургалтын үйл ажиллагааг чанартай зохион байгуулах асуудалд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Хурлаар онол, практик хосолсон өргөн хүрээний
Хуралд оролцогчид судалгааны арга зүй, үр дүнгийн ач холбогдол, практикт нэвтрүүлэх боломжийн талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцлоо.