ХААИС-ийн хамт олон Сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-02-26 13:07:31

Хөдөө аж ахуйн их сургууль XVII жарны Сүрээр дарагч Гал морин жилийн сар шинийн баярын хамт олны золголт, шинэлгээг өргөн дэлгэр зохион байгууллаа.

Сар шинийн баярын золголтын үеэр их сургуулийн удирдлага, ахмад багш, ажилтнууд болон үе үеийн төлөөлөл багш, ажилтнууд нэгэн дор хуран цугларч, уламжлалт ёс заншлаа хүндэтгэн золгож, ерөөл өргөв.

ХААИС-ийн хамт олон XVII жарны Сүрээр дарагч гал морин жилийн сар шинийн баяраа хүндэтгэл дүүрэн угтаж, амжилт бүтээлээр арвин байхыг бэлгэдлээ.