СОР17-ийн хүрээнд эрдэмтэд "Цөлжилтийн үнэлгээ, тулгарч буй асуудал, шийдэл" сэдвээр хуралдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-03-02 12:19:42

СОР17-ийн Эрдэмтдийн 7 дугаар хурлыг "Цөлжилтийн үнэлгээ, тулгарч буй асуудал, шийдэл" сэдвээр 2026.02.28-ны өдөр СОР17 зохион байгуулах “Хамтын ажиллагаа”-ны дэд хороо, ХААИС хамтран зохион байгуулав.

СОР17-г зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаны зөвлөх, доктор Н.Мандах “Цөлжилтийн үнэлгээ: хөгжлийн түүх, залруулга ба боломжууд” сэвдээр илтгэл хэлэлцүүлэв.

Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17-р бага хурлыг угтаж, конвенцийн “Цөлжилт, газрын доройтол, ялангуяа хөгжиж буй, хуурай бүс нутгуудад учирч буй нөхцөл байдлыг зогсоож, урьдчилан сэргийлэх, улмаар хүн амын амьдралын чанарыг сайжруулах” үндсэн зорилгын хүрээнд Монгол Улсын цөлжилтийн үнэлгээ, өнөөгийн байдал, дэлхийн хэмжээнд болон монголд хийгдэж буй цөлжилтийн үнэлгээний аргачлал, түүний давуу, сул тал, үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох боломжийн талаар эрдэмтэд харилцан мэдээлэл солилцож, нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэлээ.