ХААИС "Бизнес модель" ХХК-тай хамтран ажиллана

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-03-06 16:51:36

         ХААИС, "Бизнес модель" ХХК2026 оны 03 дугаар сар 06-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж ХААИС-ийн ректор Б.Баасансүх, "Бизнес модель" ХХК-ийн захирал М.Лхагвабаатар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд

  • Оюутан, судлаачдад дэмжлэг үзүүлэх
  • Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх
  • Судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх
  • Төгсөгчдийг ажлын байрт зуучлах, ажлын байрны үзэсгэлэн зохион байгуулах
  • Багш ажилтнууд, оюутнуудад сургалт, семинар зохион байгуулах
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэх
  • Багш эрдэмтэн, судлаачдын хооронд туршлага солилцох, чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.