БНСУ-ын Global agro consulting олон улсын байгууллага Хөдөө аж ахуйн их сургууль болон Агроэкологийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Агроэкологийн сургуулийн Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлал хөтөлбөрийн 2-р курсийн оюутан Б.Жаргалтогтох, Г.Лхамноржин, Ойн аж ахуйн инженер хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Б.Аминзул нарт тус бүр 1500 ам.долларын тэтгэлэг гардуулан өглөө.
Тус тэтгэлэг нь оюутнуудын сурлага, судалгааны идэвхийг дэмжих, цаашид газар тариалан, ой, байгаль орчны салбарт мэргэжлийн ур чадвартай боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Global agro consulting байгууллага нь дэлхийн 5 орны нийт 15 оюутанд энэхүү тэтгэлгийг жил бүр олгож, хөдөө аж ахуй болон байгаль орчны чиглэлээр суралцаж буй залуу мэргэжилтнүүдийг дэмжин ажилладаг юм.

