ХААИС-ийн магистр, докторын дипломыг хүндэтгэн гардууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-03-10 14:27:09

ХААИС-ийн магистр, докторын зэргийн дипломыг гардуулах ёслолыг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулав.

Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Мал, амьтны гаралтай түүхий эд судлал хөтөлбөрөөр БНХАУ-ын судлаач Li Jinzhuang доктор,  

Мал эмнэлгийн сургуулийн Мал, эмнэл зүй хөтөлбөрөөр Б.Мөнхжаргал, О.Мягмарсүрэн, Г.Алтанхуяг; Мал амьтны халдварт өвчин судлал хөтөлбөрөөр Ш.Мөнхдүүрэн, А.Түвшинбаяр; Мал эмнэлгийн ариун цэврийн хяналт үнэлгээ хөтөлбөрөөр Б.Мөнхгэрэл;

Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Тэжээл, бэлчээр судлал хөтөлбөрөөр О.Санжидсүрэн, Б.Балжинням;

Инженер, технологийн сургуулийн Цахилгаан хангамж хөтөлбөрөөр А.Өнөржөргөл, О.Жавхлан, Г.Бат-Очир, Э.Дэлгэрсайхан, Б.Амаржаргал, Б.Гантулга, О.Хоринтаван, М.Ганзориг, М.Банзрагч, Д.Наранцэцэг, Д.Батсуурь, Д.Мөнхцэцэг, Ч.Шижирбаатар, Ц.Болдбаатар; Механик инженерчлэл хөтөлбөрөөр Г.Оюунболд;

Агроэкологийн сургуулийн Хүрээлэн буй орчны хяналт үнэлгээ хөтөлбөрөөр Ц.Батбуян, С.Урантогос, Э.Хашхүлэг, Ж.Номин-Эрдэнэ, Ж.Оюунмаа, С.Өлзиймаа, Н.Оюунтуул, Б.Номин, О.Мишээл, С.Номиндарь; Ойн аж ахуй хөтөлбөрөөр Д.Мөнхбаяр Г.Сансарчимэг, Х.Батжаргал, Х.Мөнхжаргал; Байгал хамгаалал хөтөлбөрөөр Ц.Амартүвшин, О.Балжинням, Н.Тогтохбаяр Х.Оралсын, Н.Цогбилэг; Бэлчээр хамгаалал, нөхөн сэргээлт хөтөлбөрөөр Okura Kazuki, Okura Yukino, П.Гүндэгмаа, Т.Эрдэнэтуул;

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Мэдээллийн систем хөтөлбөрөөр Chen Mengxiang;

Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эдийн засаг хөтөлбөрөөр A Latenggaridi, Gao Yaheng, Gao Yujie; Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр П.Батмандах, Ш.Заяандарь, Ц.Номинцэцэг, Э.Одгэрэл, Э.Мөнгөн-Од, Э.Баярмаа, Ц.Дашхишиг, М.Энхмаа, О.Мөнхсувд, О.Халиунаа, Bao Adiya, Dai Xinzhe, Zhang Kexin, Yaqi, Tian Ye, Li Wenxu, Ц.Алдарбат, Д.Элбэгзаяа, Huhebaolige, Ц.Булган, О.Сэргэлэнбайгал нар тус тус магистрын зэрэг хамгаалж ХААИС-ийн удирдлага, эрдэмтэн багш нараасаа диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

Шинэхэн магистр, докторуудынхаа эрдэм судалгааны их аянд нь амжилт хүсэн ерөөе.