Европын Холбооны Erasmus+Strand-3-ийн санхүүжилттэй “Greenfuture” төслийн хүрээний “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтүүдийн үнэлгээ” төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Эдийн засаг, бизнесийн сургуульд зохион байгуулав.
Уг төслийн бүсийн зохицуулагчаар Монгол улсын ХААИС, хамтран хэрэгжүүлэгчээр Боловсролын яам, БМИҮЗ , БҮТ, МУИС, ШУТИС, GMIT болон "Боловсролын чанарын судалгааны хүрээлэн" ТТБ, Испани, Итали, ХБНГУ-ын их сургуулиуд оролцоно.
Төсөл хэрэгжүүлэх 3 жилийн хугацаанд Монголын дээд боловсролын байгууллагын тогтвортой хөгжлийн хэрэгжилтэд үзүүлж буй хувь нэмэр, үр дүнг үнэлэх үнэлгээний тоон болон чанарын үзүүлэлтүүд, хэмжих арга зүйг боловсруулж, хэрэгжүүлэх, их сургуулиудыг UI GM-д оруулах зорилт тавьж ажиллах юм.