ХААИС-ийн Нийтлэг үйлчилгээний газраас "Байгууллагын соёл ба ажилтнуудын ёс зүй" сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулж Нийтлэг үйлчилгээний газрын ажилтнууд хамрагдлаа.
Сургалтыг ХААИС-ийн Санхүү, бүртгэл эрхэлсэн проректор Б.Одончимэг нээж, Монголын ёс зүйн академийн ерөнхийлөгч, хууль зүйн доктор Ж.Оймандах сургалтын сэдвээр лекц уншиж, практик жишээ дээр хэлэлцүүлэг өрнүүлэв.