“Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-04-15 12:27:13

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимээс Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Л.Жаргалын нэрэмжит “Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурлыг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулна.

Хурлын зорилго нь Монгол улсын эдийн засаг, санхүүгийн  орчны өнөөгийн байдлыг тодорхойлж хөгжих боломж, бодит шийдлийг илрүүлэх, шинэ санаа инновацыг дэмжих, судалгааны ажлыг олон нийтэд түгээхэд оршино.

Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн илтгэлүүдээр эмхэтгэл хэвлэж, эхний 3 байрт шалгаруулж

  • 1-р байр, өргөмжлөл, 1.000.000 төгрөг
  • 2-р байр, өргөмжлөл, 700.000 төгрөг
  • 3-р байр, өргөмжлөл, 500.000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

Эрдэм шинжилгээний хуралд эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж буй багш, судлаачдыг урьж байна.

Хурлын тов

Хэзээ: Хурал 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагт

Хаана: ХААИС-ийн ЭЗБС-ийн 301 тоот танхимд болно.