"Оюуны өмчийн болон цахим мэдээллийн сангийн ашиглалт, хэрэглээ" сургалт зохион байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-04-13 14:13:37

ХААИС-ийн Хөдөө аж ахуйн номын сангаас "Оюуны өмчийн болон цахим мэдээллийн сангийн ашиглалт, хэрэглээ" сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд зохион байгуулав.

Сургалт нь их сургуулиудын эрэмбэ, чансааг тогтооход номын сангийн үзүүлэх нөлөөлөл, профессор багш, судлаачдын оюуны өмч, зохиогчийн эрхийн харилцаа болон нээлттэй мэдээллийн сангийн ашиглалт, хэрэглээг идэвхжүүлэхийг зорьжээ.

Сургалтаар Зохиогчийн эрхийн газрын дарга Ч.Энхбаяр “Оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал”, Оюуны өмчийн ахлах шинжээч Б.Одгэрэл “Их сургуулийн номын сангийн оюуны өмчийн асуудал”, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн дэд профессор Г.Ганзориг “Гадаадын нээлттэй мэдээллийн сангуудын ашиглалт, хэрэглээ” сэдвүүдээр илтгэл тавьж оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.