"Микологи-IV" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-04-15 14:59:37

ХААИС-д зохион байгуулагдах "Микологи-IV" олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна.

Хуралд Монгол улс болон дэлхийн өнцөг булан бүрээс судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж дээд мөөгний биологийн олон янз байдал, мөөг тариалах, мөөгний биотехнологи, генетикийн нөөцийг хамгаалах болон мөөг судлалын салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшлүүдийг хуваалцахын дээр мөөгний ангилал зүй, экологи, био үйлдвэрлэл, хэрэглээний мөөг судлал зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамарсан олон салбар хуралдаанаар илтгэл тавих болно.

Хэзээ: 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр

Хаана: ХААИС-ийн захирааны II байр, Эрдмийн зөвлөлийн 43 тоот хурлын танхимд болно

Зохион байгуулагч:

Хөдөө аж ахуйн их сургууль

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн

 

Хурлын дэлгэрэнгүй мэдээллийг линкээс авна уу

https://doi.org/10.5281/zenodo.19509699