Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр: “Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн форум, өдөрлөгт урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-04-15 15:27:53

Төрийн байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөллүүд нэг дор цугларч, техник технологийн хурдацтай хөгжлийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөг хэлэлцэн, оюутан залуусыг боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явцыг дэмжих бодит боломж, шийдлүүдийг танилцуулна.

Та бүхэн форумд хүрэлцэн ирснээр:

  • Хиймэл оюун ухаан ба ажлын байрны өөрчлөлт, ирээдүйн чиг хандлагыг ойлгох
  • Ирээдүйд шаардлагатай ур чадвар, карьер төлөвлөлтөө сайжруулах
  • Цалинтай дадлага, ажлын байрны бодит боломжуудтай танилцах боломжтой

Бүртгэл:https://forms.gle/9hgaHxiFF1migqLg8

Хэзээ: 2026.04.16-ны өдрийн пүрэв гараг

Хаана: Соёлын төв өргөө

Форумын “Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” хэлэлцүүлэгт ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн 5-р дамжааны оюутан Т.Халиун панелистаар оролцоно.

Монгол улсын их сургуулийн санаачилгаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон төрийн өмчийн ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС хамтран зохион байгуулж байна.

 

Ивээн тэтгэгч: Хаан банк