ХААИС, Таван богд фүүдс ХХК, ХУД-ийн Засаг даргын тамгын газар хамтран ажиллах хандивын гэрээг 2025 оны 12 дугаар сард байгуулсан билээ.
Гэрээ ёсоор Таван богд фүүдс ХХК-иас ХААИС-ийн Оюутны II байрны халуун усны өрөөг засварлах, өргөтгөх, тохижуулах 54 сая төгрөгийн хандивыг шилжүүлж, засварын ажлыг “Аква саплай девелопмент ХХК” 14 хоногийн хугацаанд гүйцэтгэн шинэ оны эхэнд хүлээлгэн өглөө.
ХААИС-ийн оюутны сурч боловсрох, амьдрах таатай орчныг бүрдүүлж өгсөн Таван богд фүүдс ХХК-ийн хамт олонд баярлалаа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)