Япон улсын Шиншү их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-01-23 15:31:22

Япон улсын Шиншү их сургуулийн 2026 оны намрын семистрийн элсэлт, оюутан солилцооны хөтөлбөрт бүртгүүлэхийг урьж байна. Шиншү их сургууль нь 1949 онд байгуулагдсан, инженер, эдийн засаг-хууль, мал эмнэлэг, хөдөө аж ахуй зэрэг 8 факультеттай.

Солилцооны хөтөлбөрийн хугацаа: 1 эсвэл 2 семистр

Тавигдах шаардлага:

1. ХААИС-ийн бакалаврын үндсэн оюутан байх

2. Япон хэлний зохих мэдлэгтэй байх (Япон хэлний N3-аас дээш оноотой байх)

(Жич: Хамтын ажиллагааны хүрээнд хэлний онооны шаардлага хангаагүй 1 оюутныг оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах боломжтой.)

Бусад шаардлага:

1. Хувийн зардлаар сурах чадвартай гэдгийг батлах Санхүүгийн баталгаа, өөрийн эсвэл батлан даагчийн банкны баталгаа:

- Дансны эцсийн үлдэгдэл 500,000 иен ба түүнээс дээш (оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хугацаа 6 сар хүртэл)

- Дансны эцсийн үлдэгдэл 1,000,000 иен ба түүнээс дээш (оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хугацаа 12 сар хүртэл)

2. Нэг жилд доод тал нь 10 кредит цуглуулах /1 семистрт 5 кредит/

3. Шиншү их сургуульд суралцах хугацаандаа судалгаануудад идэвхтэй оролцох

Бүрдүүлэх бичиг баримт:

1. Оюутныг нэр дэвшүүлэх хуудас /Маягт 1-5 гадаад хамтын ажиллагааны албанаас авч бөглөнө/

2. Бичиг баримтын бүрдэл шалгах хуудас /Маягт 2/

3. Өргөдлийн маягт /Маягт 5/

4. Эрүүл мэндийн хуудас /Маягт 7/

5. Дүнгийн тодорхойлолт /Англи эсвэл Япон хэлний баталгаат орчуулгын хамт/

6. Гадаад паспортын хуулбар /Нүүр хуудас, урьд нь Япон явсан бол штамп даруулсан хуудасны хамт/

7. Санхүүгийн батлан даагчийн банкны баталгаа /1 семистр сурах бол 500,000 иен, 2 семистр сурах бол 1,000,000 иентэй тэнцэх хэмжээтэй байх/

8. Япон хэлний сертификат

9. Урилга авах мэдээллийн хуудас /Маягтын дагуу/

10. Цээж зураг /600/450 хэмжээтэй/

Зардал (ойролцоогоор)

Тус сургууль байрлах Нагона мужийн амьжиргааны сарын зардал ойролцоогоор 80,000~ дээш иен байна.

*Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Элсэлтийн хураамж:

  • Ойролцоогоор 95,000 иен (1 жил)
  • Ойролцоогоор 61,000 иен (6 сар)

Түрээсийн байрны төлбөр:

  • 4,755 иен / сар (нэг хүний өрөө)

Их сургууль хүртэлх зай: 5 минут алхана.

Ор дэр (түрээс): 11,000 иен (1 жил), 5,500 иен (6 сар) (хүсвэл түрээслэх боломжтой)

• Хоол: 25,000-35,000 иен

• Ном, хэрэгсэл: 2000-5000 иен

• Хувийн зардал /бусад: 10,000-15,000 иен

• Тээврийн хэрэгсэл: 500-1500 иен

• Даатгал: 3000 иен

• Ахуйн зардал /газ, ус, цахилгаан/: 10,000

• Хобби-чөлөөт цаг-5,000-15,000 иен

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

https://www.shinshu-u.ac.jp/institution/gec/en/news/exchange-student-program/exchange-student-pro-4.php

БҮРТГЭЛ: 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Захиргааны байрны 108 тоотод байрлах Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газарт бүртгүүлнэ үү.

 

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар