Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдлага БНСУ-ын Хөдөө аж ахуй, загас агнуурын үндэсний их сургуулийн ерөнхийлөгч Жү Мён Ли (Ju Myeung Lee) болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр тал тус тусын сургуулийг танилцуулж хамтран ажиллах ямар боломж байгаа талаар санал солилцож боловсрол, судалгаа, бизнесийн хөгжил, бусад мэргэшлийн чиглэлээр харилцан туслалцаа үзүүлэх, технологи дамжуулах, нөөц бололцоогоо өргөжүүлэхэд санал нэгдэж санамж бичгийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүх, БНСУ-ын Хөдөө аж ахуй, загас агнуурын үндэсний их сургуулийн ерөнхийлөгч Жү Мён Ли нар сургууль хоорондын харилцааг хөгжүүлэх, тасралтгүй үргэлжлүүлэх, хамтран ажиллагсдын хооронд шинжлэх ухаан, боловсрол, институцийн болон бизнесийн чиглэлийн харилцаа холбоог бэхжүүлэх, сайжруулах зорилготой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулав.
Санамж бичгийн хүрээнд
Үүн дундаас “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.