Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Хангён үндэсний их сургуулийн профессор, доктор Нам Ин Сикд Хүндэт профессор цол олголоо.
Профессор, доктор Нам Ин Сик хоёр их сургуулийн хоорондын эрдэм шинжилгээ, судалгаа, олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, академик солилцоо, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр дээд боловсрол, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, сургалт, судалгааны орчныг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)