БНХАУ-ын Шандуны Инженер технологийн мэргэжлийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-06-03 15:57:09

БНХАУ-ын Шандуны Инженер, технологийн мэргэжлийн их сургуулийн захирал, профессор Вү Минжүн тэргүүтэй төлөөлөгчид ХААИС-д зочилж ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх болон холбогдох удирдлага, мэргэжилтнүүд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, БНХАУ-ын Шаньдуны Инженер, технологийн мэргэжлийн их сургуулийн захирал, профессор Вү Минжүн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд хоёр их сургууль

  • 2+2 хөтөлбөр
  • Багш солилцооны хөтөлбөр
  • Оюутан солилооны хөтөлбөр
  • Эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.

Тус их сургууль нь Шандун мужийн төв Жинань хотод байрладаг бөгөөд Жанцю дахь үндсэн кампус, Шанхэ дахь хойд кампус гэсэн хоёр салбартай, 15 бүрэлдэхүүн сургуультай, 33 бакалаврын хөтөлбөртэй, ОХУ, Малайз, Камбож, Пакистан, Вьетнам улсын их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Нийт 24 мянга орчим оюутантай, 700 мянга орчим м.кв барилга байгууламжтай, номын сан нь 1,021,500 хэвлэмэл, 1,943,000 электрон номтой.

БНХАУ-ын Шандуны Инженер, технологийн мэргэжлийн их сургууль нь 30 гаруй жилийн хөгжлийн хугацаанд ёс суртахуунтай, чадварлаг боловсон хүчин төлөвшүүлэх үндсэн зорилтыг баримталж боловсролын чанарыг гол үндэс, нийгэмд үйлчлэхийг зорилго, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг чиг баримжаа болгон ажилладаг байна.