Японы Ямагата их сургуулийн “Smart laboratory”, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхим, Газар тариалан хөрс судлалын тэнхим “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 2023 оноос хамтран ажиллаж ХААИС-д хоёр удаагийн өргөтгөсөн нээлттэй сургалт семинар зохион байгуулж, олон улсын хуралд зочин илтгэгчээр оролцож хамтын ажиллагааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлэгдэж байна.
ХААИС-ийн Нарт сургалт судалгаа, эрдэм шинжилгээний төвд 2023-2025 онуудад буудайн Дархан-160 сортыг тариалж буудайн ургацыг нисэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан загварчлах боломжийг судалж байна. Энэ хүрээнд Ямагата их сургуульд Газрын менежтентийн тэнхимийн ахлах багш Т.Шинэбаяр, Газар тариалан хөрс судлалын тэнхимийн дэд профессор З.Эрдэнэчимэг нар зочилж дроны зургийн боловсруулалтыг DJI terra болон Agisoft Metashape Professional программаар боловсруулалт хийж ургамлын индексүүд (NDVI, GNDVI, LCI, OSAVI, NDRI)-ийг бодож, ургацыг хэмжээтэй олон хүчин зүйлийн хамаарлын шинжилгээ MLR, шугаман хамаарал LR, Random Forest, Support Vector Machine, XGBoost, PLSR зэрэг аргаар ургацыг тооцох боломжуудын үр дүнг гаргах судалгааг хийж олон улсын индексжүүлсэн (IF бүхий) эрдэм шинжилгээний сэтгүүлд хамтарсан өгүүлэл хэвлүүлэх боломжийн талаар санал солилцож хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.
Энэхүү судалгааг хэрэгжүүлэх боломж бүрдүүлж, дэмжлэг үзүүлсэн Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”, Ямагата их сургуулийн профессор Ларри Лопес түүнчлэн Хөдөө аж ахуйн их сургууль болон Агроэкологийн сургуулийн удирдлагуудад гүн талархал илэрхийлье.
.png)
.png)